Tuesday, November 20, 2018

Танилцуулга


Хөгшин оюутан:
Өдий болтол амьдрахдаа аав ээжээс авхуулаад олон хүнтэй боломжын харилцаж ирсэн шүү дээ. Надад харилцааг судлах шаардлага үнэхээр байга юу? Ямар балай хичээл вэ ? гэх бодлоор энэ хүү хичээлийг эхлэсэн ч эцэст нь ... 

Тодорхой гаргасан амжилтгүй амьдарч, өнөөдөр сэтгэл санаа дундуур байгаа нь юунаас болоод байга юм бол доо?  
Цаашлаад надад буй олон асуудлын алдааны эх сурвалж мөнгө, цаг хугацаа  биш, харин миний харилцааны тухай өнгөцхөн мэдлэгээс үүсчихсэн юм биш үү ?  гэх бодол Харилцааны ур чадвар хичээлийг судалж эхлэснээс хоош төрсөөр байв.

Эргэн тойронд цовоо сэргэлэн олон бага залуу хүүхдүүд. 
Дөнгөж 18 хүрээд амьдрал гэх их далайд сэлхээр бэлтгэж буй бяцхан жарайхайнууд. 
Тэдний ой тогтоолт, сурах дадал арилаагүй болохоор олон зүйл дээр надаас илүү. 
Харин би сурах дадал, ой тогтоолтын хурдаа алдчихажээ.  Энэ үнэхээр гутармаар мэдрэмжийг зүйрлэвэл сойсон даага, чиргүүлтэй гүү нэг уралдаанд орж буй мэт. 

Тэднийг харахаар яагаад ч юм /эцэг эхийн шимигч/ гэх бодол төрж байгаа ч үнэндээ /амьдралын ачаа асуудалд бага хутгалдсан/ тэдний байдалд нь атаархах шиг. 

Энэ бодол минь харилцаанд илэрж зэмлэнгүй  байгаа минь үнэн. 
Гэхдээ үнэндээ Би тэртээх 7 жилийн өмнөх өөрийгээ л тэднээс харчихаад харамсал гуниг, алдаагаа ухаарч ядахдаа ийнхүү зэмлээд буйгаа л маш сайн ойлгож байна.

Би тэднээс юугаараа өөр болчихоод ийн шүүмжлэнэ вэ? 
Өөрийгээ тэжээх ёстой болхоор уу? 
Эсвэл өөр зүйлс үү? 

Энэ мэт асуултуудыг өөртөө тавьж нэг л мэдхэд шоргоолжны үүр мэт бужигнах их сургуулийн танхимд олны дунд ганцаардах нь тэр. 

Үнэхээр би тэднээс өөр гэж үү? Мэдмээр байна? 

Би нэг талдаа оюутан ч гэлээ анги хамт олноосоо эгч учир тэдэнтэй яаж харьцвал дээр вэ?
Багш нарын илт үл тоомсорлох хандлагад би яаж тэсэж үлдэн сургуулиа төгсөх вэ?

Чи өдий болтол үлгий хийж явсан чавганц вэ? гэх зэмлэнгүй харцууд , харилцаа хандлагыг би төсөөлөөд байна уу? эсвэл үнэхээр тийм зүйл байна уу? гэх аминчхан бодол минь бусад хичээлээсээ илүүтэй энэ харилцааны ур чадвар гэх хичээлд анхаарал өгч буй шалтгаан. Тэглээ гээд би бусад хичээлийн тэмдэглэлээ оруулахгүй гэсэн үг биш шүү. Ямартаач боломжоороо бүх хичээлийн тэмдэглэл, онолын болоод дадлагын үйл явц гээд оюутан хүний эргэн тойрондох бүхийл зүйлийг бичихийг хичээнэ ээ.

Би чинь 31 настай 2018 онд АШУИС-ын сувилахуйн танхимд яагаад ч юм орчихсон СБ-103 гэх хэсэгийн оюутан л даа. Хүнд сургуульд сурах олон шаардлага байдаг. Яагаад энэ сургуульд байгаад байга юм бээ? гэж багш нар минь гайхан асуудаг ч үнэндээ их гэнэхэн хариулт надад бий. Энэ бол дипломтой болгож өгөөч гэх бурханд залбирахад бүтсэн нь л энэ сургууль юм өө. Өөр гүн гүнзгий зүйл байхгүй дээ. Магадгүй хүнд сэтгэгдэл төрүүлэх шаардлагаар нэг хариулт бодож олох ёстой бол би Төрсөн цагаасаа л эмнэлэг эргүүлдэдэг хүүхэд байсан одоо ч тийм байга. Өрийнхээ энэ өвчинийг эмчлэх арга хайж байга болохоор анагаахад сурахыг хүсэсэн. 
Үнэн болхоор гоё уран биш байж болох л юм. гэхдээ чимэггүй үнэнээс л ухаарал гүн төрнө биз дээ.

Танд ийм асуудал байхгүй ч байж болно. 
Гэхдээ миний бичих тэмдэглэлүүд жижигхээн ч гэсэн тус болвол сайнсан. 
Хөгширөн буюу 30 гарчихаад диплом, баклаврын оюутан болох тухай таньд өөрийн амьдралынхаа нэгээхэн хэсгээс өгүүлье.

Нээрээ оюутан даага нартаа хэлэхэд Бие даалт судалгааны ажил ППТ бэлтгэхдээ энэхүү бичвэрээс минь ашиглавал эх сурвалж хэсэг дээрээ Болгыг минь тэмдэглэж байгаарай. Харин тэмдэглээгүй үед та бол гулгайч.





No comments:

Post a Comment